2011-02-22

"Би хvvхдээ харж болох уу?" гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байгхvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн өдөр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бөгөөд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар өсчээ. Хэдийгээр найз нөхөд нь тvvнд сайн, өөрөө сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нөхөрлө" гэх боловч өрөвдөн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь төлөө хоёр чихээ өгөх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил өнгөрсний хойно нэгэн өдөр аав нь "Хvv минь чамд чихээ өгөх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ өгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ төрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон бай на. Олон жил өнгөрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж өгөөч. Би өдий хvртэл тэр хvний төлөө юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний төлөө юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах төрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.
2011-02-22

Нэг настай байхад чинь таныг өөрийн гараар хооллож ундлан,угааж цэвэрлэн бүхий л зүйлийг чинь хийсэн.Шөнөжин уйлж,нойрыг нь хугаслаж түүнд хариу барьсан.Хоёр настай байхад чинь танд алхахыг зааж өгсөн.Дуудахад нь зугтааж түүнд хариу барьсан.Гурван настай байхад чинь танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн.Энгэр заам,ширээн доогуураа асган байж түүнд хариу барьсан.Дөрвөн настай байхад тань гарт чинь өнгө өнгийн харандаа бариулсан.Зураг зурж байна хэмээн гэрийн ханан дээгүүр сараачин түүнд хариу барьсан.Таван настай байхад тань таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучиж түүнд хариу барьсан.Зургаан настай байхад тань,таныг сургуульд хүргэж өгсөн.Гудамжинд `Би сургуульд явахгүй ээ` хэмээн чарлан уйлж хариу түүнд барьсан.Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн.Хөршийн цонхыг хагалж түүнд хариу барьсан. есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн.Нэг өдөр ч болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан.Арван настай байхад тань,найзуудын төрсөн өдрүүдээс авахуулаад бужгийн хичээл хүртэл бүх л газар таныг машинаар хүргэж өгсөн.Машинаас үсрэн буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан.Арван нэгэн настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан.`Та бидэнтэй битгий суу! Өөр газар суу` хэмээн ундууцаж түүнд хариу барьсан.Арван хоёр настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим ТВ ийн программуудыг үзэхийг хориглосон.Гадуур гарсан хойгуур нь бүгдийг нь үзэж түүнд хариу барьсан.Арван таван настай байхад тань,гадаад руу зуны амралтанд явуулсан.Нэг мөр ч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан.Арван долоон настай байхад тань найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг тань зөвшөөрсөн.Нэг ч утасдалгүйгээр санааг нь зовоож түүнд хариу барьсан.Арван есөн настай байхад тань,сургуулийн чинь төлбөрийг төлсөн.Сургуулийн хотхонд машинаар хүргэж, ачаа тээшийг чинь зөөж өгсөн.Найзууддаа шоолуулахаас ичин сургуулийн үүднээс хурдхан явуулж түүнд хариу барьсан.Хорин нэгэн настай байхад тань ажил мэргэжил,карьерийн тань талаар зөвлөгөө өгөхийг хүссэн.`Би тань шиг болохыг хүсэхгүй байна` хэмээн ширвэж түүнд хариу барьсан.Хорин хоёр настайд чинь оюутны төгсөлтийн баярт ирж бахархалтайгаар таныг тэврэн үнссэн.Төгсөлтийн зугаалгын мөнгө нэхэж түүнд хариу барьсан.Хорин дөрвөн настайд тань,удаан хугацаагаар үерхэж байгаа найз залуутай чинь танилцахыг хүссэн.`Хэзээ танилцуулахаа би мэдье!` хэмээн аашилж түүнд хариу барьсан.Хорин таван насанд тань хуримын бүхий л зүйлийг таньд бэлдэн таны өмнөөс хамгийн их баярлаж догдлосон.Холоос хол нүүж түүнд хариу барьсан.Гучин насанд тань хүүхдийн асаргааны талаар танд зөвөлгөө өгч тусласан.`Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ больбол таарна гэж мэдэмхийрэн түүнд хариу барьсан.Дөчин насанд тань тан руу залган залган ойр дотны нэгэн хамаатны тань төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан.`Ээжээ хийх ажил их байна.Амжихгүй` хэмээн түүнд хариу барьсан.Тавин насанд тань хүндээр өвчлөн хэвтсэн.Хагас бүтэн сайнд түүн дээр очиход тань маш их баярласан ч хөгшчүүдийг хүүхэд мэт аашилдгийг нь гайхан түүнд хариу барьсан.Гэтэл нэг л өдөр тэр хорвоогоос хальсан.Тэр мөчийг хүртэл түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн зүрхийг тань эмтлэн аянга мэт буусан… Сургамжит өгүүллэгүүд номноос
2011-02-22
2011-02-22

2011-02-21
Ээжээ Би Таньдаа Хайртай

Энэ дэлхийн амин эрдэнэ
Хүн цэцгийг ургуулагч
Эх хүн та бүхэндээ болон

Булбарам ялдам инээмсэглэл
Бүлээн зүрхний амьсгал
Бүсгүйчүүд Та бүхэндээ

Эмэгтэйчүүдийн баярын Мэндийг дэвшүүлье.

Энэ дэлхийн эгэл бурхан
Ээжийгээ хайрлаж харамлаж яваарай. Хүмүүсээ.

Нимгэн зулай битүүртэл Бүүвэй аялахаас уйдаагүй
Нялхарч өөрөө ариусдаг Эх хүний сэтгэл
Нас насны намарт Мартагдана гэж үгүй...


Ээжээ гэж би хэлд орсон

Энхэр нярай насандаа
Эгшиг бүүвэй үгүйлээд
Ээ ээ, ээдээ ээдээ гээд
Ээрч муурч уйлахдаа

Энэрэл хайрын учиг
Ээжээ ээжээ хэмээх
Энэ л сайхан үгээр
Эрхэлж анх хэлд орсон

Элдэв өнгөнд дурлаж
Энэ биеэрээ гоёсон
Эрмэг залуу насандаа
Ээжээ гэж дуудахдаа

Эмгэрч яваа ээж минь
Эрхгүй муухай санагдаж
Эргэж харахдаа уцаарлаж
Ээдэж анх ухаан суусан.

Эргэх хорвоогийн жамаар
Эсэргэн бүхнийг амсаад
Эргүү арилах насандаа
Элбэрэл хайраа санахдаа

Ээжээ ээжээ хэмээх
Энэ л муухай хүнийг
Эрээд эрээд олохгүй дээ
Эмтэрч анх хайр төрсөн


Ээжээ Би Таньдаа Хайртай

Намайг хайрласан хайр шиг тань
Нартад тэжээсэн сүү шиг тань
Надад гомдоогүй сэтгэл шиг тань
Насаараа Би Таньдаа Хайртай



Хорвоод ганцхан ээждээ

Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн, Яруу найрагч С.Оюун
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг

Наран наадавч харламгүй
Насны салхитай үсийг чинь
Ариун гангын усаар угааж
Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй
Цагийн сүүдэртэй магнайг чинь
Мянган шөнө алгаараа дулаацуулж
Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ
Тогоруу буцаж зэгс шаргалтлаа
Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан үеэ
Цэцэг болгон өргөе ээжээ
Зул цэцэг шиг залуу нас
Зуу наслах илч хайрлаг ээ

 

Миний сайхан ээж (Сүүний үнэр)

Үг. Яруу найрагч А.Дандий-Ядам
Ая. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог
Дуучин. Улсын гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүнээр мануулснаа
Эх орон минь та үзээрэй
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

 

Эхийн тухай дуу (Мөнхийн ус) 

Үг. Төрийн соёрхолт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн
Ая. Хөгжмийн зохиолч Ч.Нянгар

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санан
Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн ус нь байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэлгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ

Ганганах шувууд буцахын цагт
Ээж минь намайгаа дурсаад
Гадны хүнээс сурагласаар
Хүүгээн хүлээж суугаа даа

 

Намайг гэсэн ээжий

Үг. Яруу найрагч Сүхбаатарын Батмөнх
Ая. Улсын гавьяат дуучин Н.Чулуунхүү

Өвлийн хүйтэн цагаар
Жавар хаасан ээжий
Үүр шөнийн заагаар
Нойроо хагасалсан ээжий

Хариг хаврын цагаар
Хайраа харамлаагүй ээж
Халуун хүйтний алинд чиг
Халширч халгаагүй ээжий

Зуны халуун нарнаар
Зулай норгосон ээжий
Цурам хийлгүй бүлээрэхэд
Цугтаа өвдсөн ээжий

Намрын сэрүүн цагаар
Нар шиг ээсэн ээжий
Намайг өсгөх гэхдээ
Насаа зориулсан ээжий

 

Үртэй хүн жаргалтай

Үг. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт
Ая. Л.Батаа
Баян Монгол чуулга
Эстрадын дуучин Л.Оюунчимэг

Тоймгүй баяраар үнэгчлэн баясах
Тохойн чинээхэн алагхан үр минь
Тоонот гэрийнхээ хойморт нь залрах
Туяа татсан наран юмаа хө

Элгэн хайраар бүүвэйлэн суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Эрх дураараар торнин бойжих
Эрхийн чинээхэн эрэмгэр үр минь
Эрдмийн гэгээн оргилд зорих
Эрдэнийн гэрэлт одон юмаа хө

Эрхэм сургаалаа хайрлан суудаг
Эх хүний жаргал байнаа хө

Торомгор харцаараа тольдон байгаа
Төгрөг нүдэн хөөрхөн үр минь
Төвшин жаргалаа угтан золгох
Тодоос тодхон цолмон юмаа хө

Элбэрэл баян амьдралд умбасан
Эх хүний жаргал байнаа хө


Сүүн цагаан сэтгэл

Үг. П. Минжирмаа
Ая. Хөгжмийн зохиолч Ц.Чимиддорж
Улсын гавьяат дуучин Дондовын Банзрагч

Наран мандмал уудам нутагтаа
Настай ижий минь жарган байгаа
Намайгаа явсан алсын нутгийнханд
Найртай сайхныг ерөөж суугаа

Саран гиймэл саруулхан нутагтаа
Сайхан ижий минь жарган байгаа
Сааль сүүнийхээ өнгөн дээжийг
Сансарт өргөн хүүгээ хүлэээгээ

Хөхрөн униартах хөдөө нутагтаа
Хүлгийн жолоо залнаа ээжээ
Хаврын шувуудын ирэх түрүүчээр
Хайртай хүү чинь ээжээ зориноо


Ээжээ дурсана (Хөөрхөн борлог морь)

Үг. Хасагбатын Хуушаан
Ая. Д.Пунцагбал

Хөөрхөн борлог мориороо
Хөндийгөө туулах сайхан сан
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан сан

Ганган борлог мориороо
Газраа туулах сайхан сан
Голын хайртай ээжийгээ
Гараас нь хөтлөх сайхан сан

Энгэрийн ганцхан модондоо
Элээ шувуу эргэлдэнээ
Эмгэн буурал ээжий минь
Эргэж наддаа олдохгүй
Ээжээ гэж би хэлд орсон


Орчуулга хийвэл

Bolor dictionary



Link Results?